logo
Пакистаны нэгэн видео клип улс төрчдийг дахин хуваагдмал байдалд орууллаа

Пакистаны нэгэн видео клип улс төрчдийг дахин хуваагдмал байдалд орууллаа

2012/01/25
Пакистан алдартай жүжигчдийн тоглосон Бикини буюу дотуур хувцастай хүүхнүүд рингэн дээр гарч тулалдаж байгаа дууны клип олонд ил болсны дараа Пакистаны улс төрчид болон цэргийнхний хооронд дахин хуваагдал үүслээ. Клипний гол дүрд Америк Пакистаны бизнесмэн Мансүүр Лиаз тоглож, одоогийн Пакистаны улс төрчдийн сул дорой байгаа байдлыг шүүмжилжээ. Мансүүр Ижаз энэ баруунжсан клип бүтээснээрээ өнгөрсөн жил АНУ-д суугаа Пакистаны элчин сайдаар ажиллаж байсан  Хуссейн Хаккани Нэгдсэн Улсын  зэвсэгт хүчний еренхий командлагч Майк Мулленээс цэргийн тусламж хүсч Пакистаны одооны дэглэмийг цэргийн хүчээр хамгаалахаар зэхэж  нууц ил захидал бичиж байсныг нь илчилж, Хакканиг буруутгасан юм. Харин одоогийн эрх баригчид дэглэмээ хадгалж үлдэхийн тулд АНУ-аас цэргийн тусламж гуйж байгаагүй гэж нууц ил захидлыг үгүйсгэсэн юм. Бизнесмэн Мансүүр Ижазын гаргасан энэ клипны дараа Пакистанаас  АНУ-д сууж байсан Элчин сайд Хуссейн Хакканиг нууц захидал бичсэн хэргээр мөрдөж шалгаж эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Пакистаны одоогийн засгийн газар болон цэргийн эрхтнүүдийн бие биедээ үл итгэсэн хуваагдмал байдлыг улам гааруулж хурцадмал байдалд оруулаад байгаа юм. Мансүүр Ижаз бизнес эрхлэхийнхээ хажуугаар Пакистаны улс төрийн шинжээчээр ажилладаг, үе үе дэлхий нийтийг гайхшруулсан хурц мэдэгдэл гаргадаг байсан нэгэн юм. Жишээ нь 2004 онд Мансүүр, Ирак улсад химийн зэвсэг байгаа гэж мэдэгдэж байсан. Дараа нь 2006 онд Иран цөмийн зэвсэгтэй болсон талаар мэдэгдэж АНУ болон барууны улсуудыг сандаргаж байсан.Гэхдээ түүний мэдэгдлүүд ердөөсөө батлагдаж байгаагүй юм. Харин энэ удаад Ижаз, Бикини буюу дотуур хувцастай хүүхнүүд рингэн дээр гарч тулалдаж байгаа клип хийж дахин олны анхаарлын төвд ороод байна. Гэхдээ нүцгэн хүүхэнтэй клип нь Мемогэйт буюу Пакистаны эрх баригчид нууцаар АНУ-аас тусламж гуйсан гэсэн скандал буюу шуугиантай ямар нэг холбоо байхгүй гэж Ижазын өмгөөлөгч мэдэгдээд байгаа юм. Ижаз энэ 7 хоногт шүүх хуралд оролцож  Мемогэйт буюу Пакистаны эрх баригчид нууцаар  АНУ-аас тусламж гуйсан гэснийг нотолж мэдүүлэг өгөх ёстой байсан. Гэсэн ч өөрийнх нь амь нас аюулгүй байдал нь баталгаагүй байна гэсэн шалтгаан хэлж, шүүх хуралд очихоос татгалзаад байгаа юм. Цэргийн эрхтнүүд түүний мэдэгдэлд итгэж байгаагаа илэрхийлсэн. АНУ Бин Ладенг олж устгаж, Пакистаны цэргийнхэн нутаг дэвсгэр дээр нь байгаа алан хядагч Осамаг илрүүлж чадаагүй, цэргийнхний сул дорой байдлыг илчилсний дараа Пакистаны цэргийн эрхтнүүд ардчилсан сонгулиар сонгогдсон засгийн газрын эрх баригчдыг засгийн эрхнээс  түлхэн унагааж магадгүй гэсэн айдас болгоомжлол байсан учир АНУ-аас нууцаар тусламж хүссэн байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа юм. Ямартай ч үнэн ч бай худлаа ч бай Иказын мэдэгдэл Пакистаны эрх баригчид болон цэргийнхий хооронд буй болоод байгаа бие биедээ үл итгэсэн харилцааг олонд ил болгосон юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш