Хятад–Европын Олон Улсын сургуулийн захирал Жон Куэлч мэдлэг боловсролд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд энэ төрлийн зах зээлийг нээхэд зориулж хөрөнгө оруулах хэрэгтэй гэж үзэж байна. Түүний хэлж байгаагаар Европын маш олон улсын сан Хятадын судалгаа шинжилгээний ажилд зориулж их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. Учир нь Хятад улс хөгжиж байгаа орон бөгөөд дотоод зах зээл томтой, Дундад улсын инженер эрдэмтдийг дэмжсэнээр тэднээс шинэ бүтээл нээлт гарна гэж Европын компаниуд тооцож байгаа юм байна. 2020-2030 оны хооронд Хятад улс эдийн засгийн хэмжээгээрээ АНУ-ыг ардаа орхих төлөв харагдаж байгаа. Тиймээс Европын хөрөнгө оруулагчид Хятадад эртнээс байр сууриа эзэлж, түүхий эд, технологийн дэвшил хөгжилд зориулж хөрөнгө оруулалт хийж эхлээд байгаа аж. АНУ ч гэсэн дэлхийн 2-р дайны үед Хятад шиг аж үйлдвэржиж эхэлж байсан улс байсан. Тэд Дэлхийн бусад улсуудын хөрөнгө оруулагчдын хүчээр одоогийн аварга том эдийн засгийг бүтээж чадсан. Мэдлэг тулгуурласан эдийн засгийг дэмжиж, хөрөнгө оруулснаар технологийн шинэ шинэ нээлтүүдийг гаргаж байж. Яг одоо Хятад улс гадны хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр хурдан хугацаанд үйлдвэрлэгч орноос хэрэглэгч орон болж эхэлж байна. Тэд өөрсдөө ч судалгаа шинжилгээний ажил, шинэ нээлт гаргахад маш их хөрөнгө хаяж байгаа юм байна. Мөн Хятад улс хурдан хугацаанд дэлхийн хамгийн үчирхэг гүрэн болж гарч ирж байгаа нь Дорнын ард түмний онцлог, ажилсаг байдал, ажигч гярхай, Европын ард түмнийг бодвол юманд няхуур нямбай ханддаг зэрэг давуу тал байгаа гэж Хятад–Европын Олон Улсын сургуулийн захирал Жон Куэлч үзэж байна. Цаашид ч мэдлэг боловсрол, шинэ бүтээл, шинэ технологи, нээлтэнд тулгуурласан эдийн засаг хамгийн чухал болж байгаа юм байна. Хятад улс ч үүнийг эртнээс мэдэрсэн. Дэлхийн бусад улсууд ч байгалийн баялагт тулгуурласан бус, харин мэдлэг боловсрол, шинжлэх ухаанд тулгуурласан эдийн засагт анхаарлаа хандуулж хөрөнгө оруулж эхлээд байгаа юм байна.
Shuum.mn
Shuum.mn