logo
Буйр нуураас хясаа түүж бэлтгэхийг хориглоно

Буйр нуураас хясаа түүж бэлтгэхийг хориглоно

2024/07/01

Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica ), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол орны "Улаан ном"-д орсон байдаг аж.

Түүнчлэн танан хясаа (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг байна.

Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм. Буйр нуурт 10-30 см урт, 200-1000 грамм жинтэй бодгалиуд элбэг таардаг аж.

Хясаа нь ягаавтар өнгөтэй салбант нялцгай биетэй. Салбангаас ялгарсан шүүс нь шохойлог бодис ихээр агуулдаг аж.

Хясаа ус цалгилах, гэрэл, харанхуйг мэдэрдэг бөгөөд эм хясааны өндгөн эс, эр эстэй усанд нийлж үр тогтдог байна.

Нас биед хүрсэн нэг хясаа ойролцоогоор 190 литр усыг таван цагт цэвэршүүлдэг аж. Тиймээс нуураас хясаа түүж, чанаж идэхгүй байхыг зөвлөж байна.

Буйр нуураас хясаа түүж бэлтгэсэн тохиолдолд хариуцлага тооцохыг Буйр нуур Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас анхаарууллаа. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш