logo
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ

2024/07/01

2023-2024 онд Нийслэлийн Байгаль орчны газраас ойн мэргэжлийн байгууллагатай хамтран ногоон бүсэд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг хийсэн. 

Ингэхэд Сибирийн хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шилмүүс хуйлагч зэрэг дөрвөн төрлийн хортон шавж бүртгэгдэж, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүргийн ойн санд голомт үүссэн нь тогтоогдсон.

Иймээс Нийслэлийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг энэ сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргээс эхлүүлсэн бөгөөд 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 гаруй мянган га талбайд хийх юм гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш