logo
Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх ажлын бэлтгэл 90 хувьтай үргэлжилж байна

Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх ажлын бэлтгэл 90 хувьтай үргэлжилж байна

2024/07/02

Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерт “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарсан. Тус компани нь зургаадугаар сарын 20-ноос Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлсэн. 

Энэ талаар “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн Талбайн инженер И.Сумъяабазар “Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын бэлтгэл 90 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар үерийн даланг өндөрлөх ажлын хүрээнд голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлэн, 3000 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэлээ. Бэлтгэл ажил бүрэн дууссаны дараа голын урсцыг нэмэгдүүлэх болон нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш