Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын гишүүн, сайд нарыг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан билээ билээ.
Тэгвэл 17.00 цагт Төсвийн байнгын хороо хуралдаанаараа МУ-ын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдыг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд МУ-ын Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайдад нэр дэвшигчийг танилцуулав.
Д.Хаянхярваа 1960 оны 1 сарын 7-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн.
1980 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургууль, 1986 онд Москва хотын удирдлагын дээд сургууль, барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр, ТЗУХИ-ыг Төрийн удирдлагын чиглэлээр төгссөн. Тэрээр,
-1986-1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч
-1989-1990 онд Дархан хотын МАХН-ын хорооны зааварлагч
-1990-1991 онд Дархан хотын АДХГЗ-нд эдийн засгийн мэргэжилтэн
-1991-1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга
-1993-2000 онд Дархан хотын АДХГЗ, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга
-2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд
2008 оноос УИХ-ын гишүүн, 2010 оноос УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Мөн Д.Хаянхярвааг Сангийн сайдад нэр дэвшүүлэхдээ ажлын туршлага, ур чадвар, ажил хэрэгч чанар зэрэг үзүүлэлтийг гол болгосон гэдгээ Ерөнхий сайд дурьдаж байв.
Танилцуулгын дараа хурал удирдагчийн зүгээс асуух асуулт, үг хэлэх гишүүн байгаа талаар лавлахад үг хэлэх болон асуух асуулттай гишүүн байгаагүй тул тогтоолын төслөөр санал хураав. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр Сангийн сайдад нэр дэвшигчийн асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдлээ.