УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг томилуулах асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын өмнө тавигдаж байгаа зорилтыг хэрэгжүүлэх, тухайн ажлыг хариуцах чадвар, ажлын туршлагыг харгалзан Ж.Энхбаярын нэрийг Батлан хамгаалахын сайдад дэвшүүлж байна хэмээн танилцуулсан. Үүний дараа гишүүд асуулт асууж хариултаа авсан юм.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүнд УИХ-ын гишүүн бус хүнийг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналаа илэрхийлсэн байсан. Энэ саналыг яагаад тусгасангүй вэ хэмээсэн. Ерөнхий сайд С.Батболд, Үндсэн хууль болоод Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд миний бие бүрэн эрхийнхээ дагуу сайд нарыг томилуулах саналаа өргөн мэдүүлсэн гэсэн хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч хамтарсан Засгийн газрын үед байсан Тэргүүн шадар сайдын албан тушаал шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байсан. Одоо энэ албан тушаал байх хэрэггүй юм биш үү хэмээн лавласан. Ерөнхий сайдынын хариулснаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт хэвээрээ байгаа учир энэ бүрэлдэхүүнээрээ ажиллах ажээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн З.Энхболд УИХ дахь АН-ын бүлэг сайд нарыг томилох асуудлыг хэлэлцээд Засгийн газрын гишүүнд УИХ-ын гишүүн бус хүнийг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн санал дээр нэгдсэн учир сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг томилохыг дэмжихгүй гэсэн шийдвэрээ гаргасныг албан ёсоор зарлаж байгаагаа хэлсэн.
Харин УИХ-ын гишүүн Н.Ганбямба, нэр дэвшигч Ж.Энхбаярыг энэ салбартаа туршлагатай боловсон хүчин гээд Батлан хамгаалах яамыг улс төрийн нөлөөллөөс салгахыг захилаа. Цэрэг армийг жинхэнэ арми шиг болгон чадваржуулах тал дээр онцгой анхаарыг хүссэн юм.
Гишүүд ийнхүү хэлэлцээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 нь Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилох саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.