УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо үдээс хойш хуралдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшсэн Д.Цогтбаатарыг дэмжлээ.
Энэ үеэр АН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Э.Бат-Үүл нар байсан бөгөөд Э.Бат-Үүл гишүүн уг асуудлаар цөөнх болж, Д.Цогтбаатарын асуудлыг дэмжихгүй байгаа бүлгийнхээ байр суурийг илэрхийлж байв.
Түүнчлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойш дахин хуралдсан ч Засгийн газрын гишүүний асуудлыг АН-ын бүлэг завсарлага авсан гэдэг шалтгаанаар хэлэлцсэнгүй. Энэ тухай УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр байнгын хорооны хуралдаанд өөрийн биеэр ирж мэдэгдсэн юм.