УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, П.Алтангэрэл нар УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ 1995 оноос өмнөх тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг гацаа үүсгээд байгаа гэсэн тайлбартай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ, тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд анх санаачилж 2011 оны наймдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн боловч хуулийн төслийг хэлэлцэлгүй хойшлуулсаар өдийг хүрсэн. Гэтэл Монгол Ардын намын гишүүдээс оны өмнө бидний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй яг адил төслийг өргөн барьсан. Иймд бид ярилцаж байгаад хоёр хуулийн төсөл агуулгын хувьд ижил байгаа тул хамтад нь нэгтгээд хэлэлцээд явья гэсэн шийдэлд хүрээд байсан. Харин өмнөх Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг эдгээр хуулийн төслүүдтэй хамтатган хэлэлцүүлэхээр оруулж ирсэн учраас бидний хувьд асуудал тавихаас аргагүйд хүрсэн. Иймд 95 оноос тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах асуудалд ямар нэг гацаа бүү хийгээчээ гэж хэлмээр байна. Ардчилсан намын бүлгийн зүгээс тэтгэврийн зөрүүг арилгахыг эсэргүүцэж байгаа зүйл огт байхгүй. Харин тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцье гэж байгаагаараа Монгол Ардын нам гацаа үүсгэж байна. Суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл 95 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудалтай огт хамаагүй.
Суурь тэтгэвэр бол өнөөдрийн болоод ирээдүйд тэтгэвэр тогтоолгох хүмүүст үйлчлэх хууль. Харин тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төсөл 95 оноос өмнө тэтгэвэрт гарагсдын тэтгэврийн зөрүүг 95 оноос хойш тэтгэвэрт гарагсдын тэтгэвэртэй адил түвшинд хүргэх зарчмыг барьж байгаа. Эхний удаад тэтгэврийн зөрүүг арилгахад 23 тэрбум төгрөг шаардагдана. Дараа жил нь 20 тэрбум төгрөг гэх мэт жил ирэх тусам улсын төсвөөс гарах мөнгө буурсаар 10-20 жилийн дараа нойллох юм. Иймд огт хоёр өөр хуулийн төслийг нэгтгээд явах боломжгүй юм. Гэхдээ суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг огт эсэргүүцээгүй. Ажлын хэсэг гаргаад хэлэлцээд явья гэсэн байр суурьтай байгаа гэсэн тайлбарыг хийв.