«Боловсрол суваг» телевиз дэлхийн сая сая үзэгчдийн үзэх дуртай « X Factor», « Idol», «Got Talent» зэрэг шоу нэвтрүүлгийн эрхийг эзэмшигч «Фрементл Медиа» компанитай гурван жилийн гэрээ байгуулжээ.
«Фрементл Медиа» компани нь дэлхийн 63 оронд өөрийн хувилбараа гаргахын сацуу дээрх гурван нэвтрүүлгийн зохиогчийн болон албан ёсоор нэвтрүүлэх эрхийг эзэмшдэг юм. Ямартай ч Монголын телевиз үзэгчид дэлхийн өнцөг булан бүрийн авьяастнууд оролцсон шоу нэвтрүүлгүүдийг гурван жилийн хугацаанд дуу, дүрсний өндөр чанартайгаар зөвхөн «Боловсрол суваг» телевизээр хүлээн авч үзэх боломжтой боллоо.
Энэхүү үйл ажиллагааны эхлэл болгон «X Factor US» шоу нэвтрүүлгийг албан ёсны онцгой эрхтэйгээр өчигдрөөс цэнхэр дэлгэц үзэгч та бүхэнд хүргэж эхлэв. Нийтдээ 60-150 минут үргэлжлэх « X Factor US» шоу нэвтрүүлгийн 26 цувралыг даваа гарагаас эхлээд баасан гаригийн үдэш бүр «Боловсрол суваг» телевизээр шимтэн үзэх боломжтой.