logo
“Эрдэнэт”  ҮТГ-ын хашаанд засвар хийж байсан засварчин хананд дарагдан нас баржээ

“Эрдэнэт” ҮТГ-ын хашаанд засвар хийж байсан засварчин хананд дарагдан нас баржээ

2011/06/01
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс хүний амь хохирох явдал цөөнгүй гарч байгааг Нийслэлийн цагдаагийн газраас аж ахуйн нэгж, албан байгууллагад анхааруулав. Тухайлбал, өнгөрсөн хоногт хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс хоёр хүн амиа алдсан харамсалтай явдал болсон байна. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орших  “Нийслэл Өргөө” ХХК-ийн барилгаас хүн унаж нас барлаа гэсэн мэдээллийг энэ сарын 30-ны авч шалгахад, тус  компанид барилгачнаар ажилладаг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн 37 настай эрэгтэй Г баригдаж байгаа барилгын 10 дугаар давхарын тагтны хашлаганд өрлөг хийж байгаад тагтны суурь нурснаас унаж нас барсан байна. Мөн энэ өдөр тус дүүргийн 1 дүгээр хороонд орших “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын хашаанд байрладаг байшинд засвар хийж байгаад ханын хавтанд дарагдан нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач хувиараа барилгын ажил эрхэлдэг, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат 19 настай Д гэдэг залуу гэнэ. Тэрбээр барилгын хана буулгаж байгаад дарагдан нас барсан байна. Дээрх хэргүүдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Г.Бүрэн www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш