Өнөөдөр 18.37 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдан ЗТБХБ-ын сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан туршлага, ажил хариуцах чадварыг нь харгалзан дээрх салбарын сайдаар томилуулах саналаа оруулж ирж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд танилцуулсан юм.
Ерөнхий сайд болоод нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон 12 гишүүний 100 хувийн саналаар Ц.Дашдоржийг ЗТБХБ-ын сайдаар томилохыг дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.