Афганистаны талибуудын дотоод хагарал хүчтэй болсныг тэдний шашны удирдагч мулла Мохаммад Омарын босогчдод тавих хяналт суларсан нь нотолж байна. Афганистаны баруун өмнөд нутаг дахь Америкийн цэргийн командлагч, хошууч-генерал Жон Тулэн «Ю-Эй-Эй түдэй» сонинд ярилцлага өгөхдөө ингэж мэдээлжээ.
«Сүүлийн хоёр сарын хугацаанд талибуудын удирдлага доторх тэмцэл хүчтэй болжээ. Тэд бие биенээ хөнөөж эхэлсэн тухай мэдээлэл ирж байна» гэж тэрбээр хэлжээ.
Мулла Омарын пуштун омгийн газар нутагт байрладаг Гильменд мужид өнгөрсөн онд эвслийн хүчнийхний явуулсан цэргийн ажиллагаа амжилттай болсон нь талибуудын дунд хагарал, үл ойлголцол бий болгосон гэж Тулэн үзэж байна. Омар өөрөө Пакистаны Кветта мужид нуугдаж, тэндээс өөрийн талынхныг удирдаж байгаа ажээ. Вашингтон түүний толгойг 10 сая доллароор үнэлж байгаа гэнэ.
«Талибан» хөдөлгөөний удирдлага бие биедээ итгэхгүй, талибуудын дунд урвагч, тагнуул шургалсан гэж үзэх болсныг Тулэн тэмдэглэжээ.
Пентагоны мэдээлснээр, Афганистанд дахь эвслийн хүчинтэй 30-35 мянган талибууд тулалдаж байна. Америкийн 90 мянга орчим цэргээс гадна НАТО болон бусад холбоотон улсуудын 40 мянган цэрэг тус улсад байрладаг.
Мулла Омар 1996-2000 оны 10 дугаар сар хүртэл талибуудын засгийн газрыг тэргүүлсэн. Тэрбээр Усама бен Ладен, түүний «Аль-Каида» бүлэглэлийг Афганистаны нутаг дэвсгэрээс террорист ажиллагаагаа явуулах боломж олгож байжээ.
З.Амгалан