Террорист «Аль-Каида» бүлэглэл дэлхий даяар АНУ-ын эрх ашгийн эсрэг террор үйлдэхээр төлөвлөсөн хэвээр байна. Энэ тухай хилийн чанадыг зорьж буй Америкийн иргэдэд зориулан гаргасан сэрэмжлүүлэгт дурджээ.
«Дэлхийн хаана ч Америкийн иргэд болон АНУ-ын эрх ашгийг эсрэг хүчирхийлэл, террор үйлдэгдэх аюул хэвээр» байгаа учир тус улсын Төрийн департамент иргэддээ хандан сонор сэрэмжээ дээшлүүлж, хувийн аюулгүй байдлаа хангахын тулд шаардлагатай арга хэмжээг авахыг зөвлөсөн байна.
«Аль-Каида» болон түүнтэй холбоотой байгууллагууд Европ, Ази, Африк, Ойрхи Дорнод гээд янз бүрийн бүс нутагт АНУ-ын эсрэг чиглэсэн террорыг амиа золиослогч ашиглан үйлдэх эсвэл хүн хулгайлах, нисэх онгоц булаах, дэлбэлэлт үйлдэх зэрэг янз бүрийн арга хэлбэрээр үйлдэж болзошгүй» гэж баримт бичигт дурджээ.
Халдлагыг тээврийн хэрэгсэл болон жуулчид олноор зорчдог метро, төмөр зам, агаарын болон далайн тээврийн шугамд үйлдэж болзошгүй гэж Төрийн департамент анхааруулсан байна. «Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Москва, Лондон, Мадрид, Глазго, Нью-Йоркт иймэрхүү халдлага үйлдсэн» болохыг анхааруулгад дурджээ.
Ирак, Йемен, Ливан, Алжир, Сомали, Кени, тэрчлэн Египет, Ливи, Бахрейн Сирид зорчих үедээ сонор сэрэмжээ дээшлүүлэхийг америкчуудад анхааруулсан байна. Далайн дээрэмчдийн халдлагад өртөхгүйн тулд Сомалийн эрэг рүү далайн 200 бээрээс илүү зайд ойртохгүй байхыг, Төв Азийг зорьж буй хүмүүст тус бүс нутагт Узбекстаны лалын хөдөлгөөн, «Аль-Каида», «Лалын жихадын холбоо», «Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн» гэсэн террорист бүлэглэлүүд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг болохыг анхааруулсан байна.
З.Амгалан