logo
Нийслэлийн 14-р сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авлаа

Нийслэлийн 14-р сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авлаа

2024/10/09
Нийслэлийн ерөнхий боловсролын 14-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажил дуусан, өнөөдөр Улсын комисс ажиллаж, хүлээн авлаа.
 
Өргөтгөлийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр болон бусад холбогдох албаныхан өнгөрсөн 9-р сарын сүүлчээр тус сургуульд ажиллаж, ашиглалтад ороход тулгараад байсан асуудлуудыг шийдвэрлэсэн.
 
Энэ мэтчилэн ачаалал өндөртэй сургуулиудын асуудлыг шуурхай шийдвэрлэж, гурван ээлжийг бүрэн халахад шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцолж байна.
 
Барилгын ажлыг "БАББ" ХХК-ийн зураг төслөөр "ЮУВОКҮ" ХХК гүйцэтгэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш