"Blue Sky" зочид буудалд өчигдөр /2024.10.08/ тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Үүнтэй холбогдуулан ЦЕГ болон Зооноз, өвчин судлалын үндэсний төвөөс тус байршилд хяналт шалгалт хийсэн байна.
Мөн энэ асуудлаар Зооноз, өвчин судлалын үндэсний төвөөс, "одоогийн байдлаар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Тухайн газраар үйлчлүүлсэн иргэд болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.