logo
Дараах 3 байршилд зам хааж, шинэчилнэ

Дараах 3 байршилд зам хааж, шинэчилнэ

2024/10/15

“Хоме плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг 10 дугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. 

Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг 10 дугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. 

ХУД-ийн 2 дугаар хороо, “АПУ ХК”-ийн уулзвараас 19-ийн үйлчилгээний төвийн баруун хойд уулзвар хүртэлх авто замыг 10 дугаар сарын 16-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. 

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш