Асфальтбетон үйлдвэрт гэмтэл үүсэн асфальтбетон хольц үйлдвэрлэх боломжгүй болсон тул 2 байршилд зам засварын ажил хойшлогдож байна.
Тодруулбал, Толгойтын замаас далан дагаад Баянхошууны зам хүртэлх авто замын ажил 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд засварлахаар хугацааг хойшлуулсан.
Мөн Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог зам хүртэлх Урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын 3 дугаар хэсгийн засварын ажил тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.