logo
Нокиа алдагдалд оржээ

Нокиа алдагдалд оржээ

2012/01/30

Гар утас үйлдэрлэдэг Финландын Нокиа компанийн алдагдал 2011 оны 10-12 дугаар сард 1,07 тэрбум евро болсон тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд тус компани 10 тэрбум еврогийн орлого олсон нь жилийн өмнөх үзүүлэлтээс 21 хувиар бага байгаа юм. 2011 оны турш Нокиа 36,6 тэрбум еврогийн орлого олжээ. Тус компанийн жилийн алдагдал 1,2 тэрбум евро болсон байна.

Нэг улирлын хугацаанд Нокиа 19,6 сая ширхэг смартфон, 93,9 сая ширхэг гар утас борлуулжээ. Үүнийг жилийн өмнөх үзүүлэлттэй харьцуулбал гар утасны борлуулалт нэг хувиар, смартфоных 31 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хэдийгээр алдагдалтай гарсан хэдий ч 2011 онд компани «зөв чиглэлд явж», дөрөвдүгээр улиралд «Нокиаг өөрчлөн шинэчлэх чухал алхмыг» хийсэн гэж Стивен Илоп тэмдэглэжээ. Финландын компани 2011 оны хоёрдугаар сард WP7 смартфоныг үйлдвэрлэх талаар Майкрософт компанитай гэрээ байгуулсан байна. Майкрософт уг гэрээг байгуулсны төлөө Нокиад 180 сая евро төлснийг Нокиагийн тайланд дурджээ.

Шинэ WP7 платформтой шинэ утаснууд болох Lumia 800, Lumia 710 загварыг Нокиа 10 дугаар сард танилцуулсан бөгөөд 11 дүгээр сард худалдаанд гарчээ. Тус компанийн тайланд шинэ гар утасны худалдааны албан ёсны тоо баримт анх удаа орсон байна. 11-12 дугаар сард хэрэглэгчид нэг сая ширхэг смартфон худалдан авчээ. Тэгвэл тус компанийн өрслдөгчдийн нэг Apple 2011 оны 10-12 дугаар сард 37,04 сая ширхэг IPhone борлуулсан байна.

З.Амгалан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш