Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл 2012 оны нэгдүгээр сарын 30-31-ний өдрүүдэд Төв, Өвөрхангай, Булган аймгийн отрын бүс нутагт ажиллана. Тэрбээр энэ өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Рашаант сумдын малчдын сууриар орж мал оторлолт, малчдын ахуй амьдрал, өвөлжилтийн байдалтай танилцан санал хүсэлтийг нь сонсохын зэрэгцээ УИХ-аас мал аж ахуй, хөдөө аж ахуйн талаар гаргасан бодлого, шийдвэрийг орон нутгийн иргэдэд таниулж сурталчлах юм.
УИХ-ын даргыг орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Дондог, Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УИХ-ын даргын зөвлөх Д.Батмөнх, Б.Золбаяр, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц, албаны бусад хүн, хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллана.
www.shuum.mn