logo
"Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь" сэдэвт сургалт боллоо

"Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь" сэдэвт сургалт боллоо

2024/10/30

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) хамтран “Монгол Улсын төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд БНСУ-ын төрийн албаны нэр хүндтэй доктор, профессор, Удирдлагын академийн багш нарын хамтран боловсруулсан гарын авлагын дагуу “Төрийн албаны удирдах албан тушаалтны ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг 2024 оны 10 сарын 28-наас эхлүүлэн цувралаар зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэг нээж үг хэлэв. Мөн Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал, доктор, профессор Д.Байгал, тус төслийн менежер, БНСУ-ын Стратеги хөгжлийн хүрээлэнгийн захирал Пак Кьюн Бэ, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга И Кан Сан нар үг хэлж, сургалтад оролцогчдод амжилт хүсэв. Сургалтад 220 орчим төрийн албаны удирдах албан хаагч хамрагдлаа гэж Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш