Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн 3-р шатны хүрээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, боловсон хүчин чадавхжуулах, ажлын явцыг саадгүй байлгаж, нэгдсэн нэг мэдээлэлтэй байх зорилгын хүрээнд төслийн ажилчид болон Ойн газар, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн мэргэжилтнүүд, “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар” мөн “Тэрбум мод сан” зэрэг хамтрагч байгууллагуудын төлөөлөл ойн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай туршлага солилцох сургалт боллоо.
Сургалтад Монгол, Солонгос улсын нийт 26 хүн оролцлоо.
Сургалтын хүрээнд БНСУ-ын Ойн ерөнхий газар, Хойд бүсийн Ойн газар, Юнмүн МҮГ, Жонгсон МҮГ, Кимчон Агро ойн аж ахуй, Сэжүн модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн болон LX мэдээлэл сургалтын төв зэрэг байгууллагатай танилцаж, туршлага судлав гэж Ойн газраас мэдээллээ.