30 жилийн өмнө тарсан Шведийн АББА поп хамтлаг хамгийн сүүлд гаргасан «The Visitors» цомгоо дахин гаргахаар болжээ.
Анх 1981 онд гарч байсан, бэлгэнд зориулсан уг цомог 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд худалдаанд гарна гэж хамтлагийн цахим хуудсанд мэдээлсэн байна. «One Of Us», «Head Over Heels» болон «Slipping Through My Fingers» зэрэг хит болсон дуунуудыг багтаасан цомгийг дагалдуулан архивын дүрс бичлэгийн материалууд бүхий DVD болон 7 дискийг бэлэг болгон өгөх гэнэ. Урьд нь нийтийн хүртээл огт болж байгаагүй «From A Twinkling Star To A Passing Angel» гэдэг дуу цомогт орсон байна.
Энэ нь олон ховор дуунаас бүрдэх «Thank You For The Music» компакт диск 1994 онд гарснаас хойш анх удаагаа АББА-гийн архивын шинэ дуунуудыг нийтийн хүртээл болгож байгаа хэрэг юм.
Дахин гарч буй «The Visitors» цомогт «The Visitors», «Head Over Heels», «When All Is Said And Done», «Soldiers», «I Let The Music Speak», «One Of Us», «Two For The Price Of One», «Slipping Through My Fingers», «Like An Angel Passing Through My Room», «Should I Laugh Or Cry», «I Am The City», «You Owe Me One», «Cassandra», «Under Attack», «The Day Before You Came», «From A Twinkling Star To A Passing Angel» дуунууд оржээ.
«The Visitors» цомог нь АББА хамтлагийн студид бичүүлсэн найм дахь бүтээл аж. Энэ цомог анх гарснаас хойш нэг жилийн дараа поп хөгжмийн түүхэнд хамгийн их алдаршсан хамтлагуудын нэг уран бүтээл туурвихаа больж, тэр цагаас хойш эргэн нэгдэх тухай нэг бус удаагийн саналыг хүлээж аваагүй байна.
З.Амгалан