logo
Хараагүй сурагч цахилгаан хөрөө ашиглаж сурчээ

Хараагүй сурагч цахилгаан хөрөө ашиглаж сурчээ

2012/01/31
Америкийн ЕБС-ийн сурагч 18 настай Жаксон Маттери гэдэг хараагүй хүү хөгжлийн бэрхшээлтэй гээд гараа хумхиад зүгээр суусангүй удаан хугацаанд хичээллэсний дүнд цахилгаан хөрөөгөөр мод хөрөөдөж сурчээ. Мэдээж хараагүй хүний хувьд аюултай багаж ашиглана гэдэг амаргүй. Тэрээр огт хараагүй биш, харин гэрэлтэй үед чүдэнзний хайрцагны хэмжээтэй жижиг дөрвөлжин дотор зөвхөн урдаа байгаа зүйлээ маш бүдэг хардаг учир ядаж тэгш хөрөөдөж чаддаг болжээ. Өөрөөр хэлбэл яг урд нь эгц байгаа зүйлээ л маш муу хардаг, хажуу болон эргэн тойронд байгаа зүйлээ огт хардаггүй  гэсэн үг юм. Жаксон бага байхдаа тархины хавдар тусч, хавдар түүний нүдний эд эрхтнүүдийг гэмтээснээс харахаа больжээ. Тэрээр одоо дуран шиг томруулдаг шил хэрэглэдэг болсон байна. Энэ жил их сургуульд сургуульд элсэн орно. Тиймээс Жаксон сургуульд орохоосоо өмнө бага ч болов харж сурахыг хичээн өдөр болгон дасгал сургууль хийж байна. Тэрээр удахгүй сайн хардаг болно гэсэн итгэлээр хөдөлмөрлөсөөр байгаа нь дэлхийн бусад хараагүй хүмүүст урам зориг өгч байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш