logo
Данийн хатан хааны уран зургийн үзэсгэлэн нээгдлээ

Данийн хатан хааны уран зургийн үзэсгэлэн нээгдлээ

2012/01/31
Данийн хатан хаан 2-р Маргаретийн уран зургийн үзэсгэлэн тус улсад нээгдлээ.  Үзэсгэлэнд нийтдээ 135 бүтээл орсон бөгөөд зарим нь урд өмнө хэзээ ч олны хүртээл болж байгаагүй ховор нандин зургууд байна. Хатан хаан 2-р Маргаретийн өөрийн зурсан үзэсгэлэн нээгдэж байгаад тэрээр баяртай байгаа бөгөөд түүнийг үзэсгэлэнгээ гарга гэсэн хүсэлт ирсэнд баяртай байгаа аж. Уран зургийн үзэсгэлэн түүний хатан хааны ширээнд суусны 40 жилийн ойгоор зохиогдож байгаагаараа онцлог юм байна. Олон нийтийн санал асуулгаар Данийн хатан хаан 2-р Маргарет ард иргэдийнхээ төлөө маш олон зүйлийг хийсэн бөгөөд Европын хамгийн нэр хүндтэй төрийн тэргүүн гэсэн судалгаа гарсан байна. Тэрээр уран зураг сонирхдог ч хүний биеийн зураг зурахыг оролдож байгаагүй гэнэ. Учир нь хэн нэгнийг сайн зурж чадахгүй бол тухайн хүнийг гутаасан болно үздэг. Уг үзэсгэлэнг зохион байгуулагч, уран зургийн музейн захирал Кришчян Гетерийн ярьж байгаагаар хатан хаан нэгдүгээрт олны хүндэтгэлийг хүлээсэн төрийн хүн. Хоёрдугаарт эмэгтэй хүн учраас түүний зураг бусдад их ойлгомжтой, тод ялгаралтай, мэргэжлийн аж. Мөн хатан хаан уран зургаараа дамжуулж хэлэх гэсэн үг болон сэтгэлээ илрхийлдэг байна.  Хатан хаан 2-р Маргарет өдөрт нэг удаа үзэсгэлэн дээр ирж ард иргэдтэйгээ уулздаг. Түүнийхээр бол уран зураг зурах нь нэг ёсны таашаал, алдагдсан энергиэ нөхөх, урлагийг мэдрэх мэдрэмж нь болж өгдөг байна. Түүний үзэсгэлэн 7 сар хүртэл үргэлжилнэ.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш