ИЗН-ийн наймдугаар Их хурал Залуучууд соёлын төв ордонд өнгөрөгч бямба гарагт боллоо. Тус нам Монголын ногоон намтай хэрхэн нэгдэх асуудлыг энэ үеэр эцэс болгосон юм. Уг нь тус хоёр нам өнгөрсөн оны хавар нэгдэх шийдвэрийг гаргаад байсан ч Дээд шүүх бүртгэлгүй өнөөг хүрсэн. Тэд нэгдлээ хууль ёсны болгохын тулд МНН-ын гишүүд ИЗН-д гишүүнээр элсэхээр шийдсэн байна. Их хурал болохоос өмнөх өдрүүдэд МНН-ын 300 гаруй гишүүд ИЗН-д гишүүнээр элсэж тэдний 200 орчим нь энэхүү их хуралд оролцжээ. Их хуралд нийт 500 гаран төлөөлөгчид оролцож өнгөрсөн гуравдугаар сард болсон Их хурлаас гаргасан шийдвэрүүдээ баталгаажуулж намынхаа нэр, бэлгэдэл тамга тэмдгийг өөрчиллөө.
Тэд намынхаа нэрийг Иргэний зориг Ногоон нам гэдэг дээр тогтсон байна. Харин тамга, тэмдгээ өөрчилж ногоон өнгө голлосон шонхор шувууны дүрс бүхий тугтай байхаар шийдвэрлэсэн юм.
Мөн намын удирдлагын хувьд улс төрийн шинэ намын жишиг гаргахыг олонхиор дэмжиж С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл нарыг намын даргаар сонгожээ. Ингэснээр намын удирдлага зөвхөн нэг хүний саналаар бус хамтын хүчээр шийдвэр гаргадаг тогтолцоог анх удаа бий болгож байгаа гэж оролцогсод үзсэн байна.