АН-ын бүлэг өчигдрийн ээлжит хуралдааны эхэнд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай асуудлыг авч хэлэлцжээ. Орон нутгийн сонгуульд одоогоор тодорхой бус байдал цөөнгүй байгаа тул яаравчлан хэлэлцэх шаардлагатай гэж үзээд дараахь 2 зарчмын шийдвэрийг гаргасан байна.
1. Орон нутгийн хурлын сонгуулийн хуульд УИХ-ын сонгуулийн тухай хуультай адил мөнгөний оролцоог аль болох багасгах зохицуулалтыг мөн адил тусгаж өгөх
2. Орон нутгийн сонгууль нь УИХ-ын сонгуультай нэг өдөр явагдах нь зардал мөнгө, цаг хугацаа хэмнэх гэсэн олон давуу талтай гэдэг дээр санал нэгджээ.
Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагууд болох Улсын Их хурал, Засгийн газар, түүнчлэн Улс төрийн нам, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны үед зөвшөөрсөн болон хориглосон үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох үүднээс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилах үйл ажиллагааг зохион байгуулахыг СЕХ-д даалгаж, санал хүргүүлэх шийдвэрийг гаргасан байна.
Дараагийн хэлэлцсэн асуудал Нийгмийн суурь тэтгэврийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн ажлын хэсгийнхний мэдээллийг сонсчээ. Тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг АН-ын бүлэг дэмжиж байгаа бөгөөд ойрын үед холбогдох байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэсэн чиглэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийнхэнд өгчээ. Мөн нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийг дээрх хуультай уялдуулан гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.
Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд бүлгийн зүгээс сургуулийн захирлуудыг улс төрийн албан тушаалтнуудын оролцоогүйгээр томилох хувилбарыг хуулиндаа оруулах чиглэлийг ажлын хэсгийнхэнд үүрэг болгожээ. Мөн аль болох эцэг эхийн оролцоотойгоор томилж болох хувилбарыг судлах, сургалтын агуулга дээр ямар зарчим баримтлах вэ гэдэгт тодорхой чиглэлүүдийг ажлын хэсгийнхэнд өгсөн байна.