logo
Японы хүн ам 2050 гэхэд гуравны нэгээр цөөрнө

Японы хүн ам 2050 гэхэд гуравны нэгээр цөөрнө

2012/02/01
Японы хүн амын тоо 2060 он гэхэд гуравны нэгээр багасаж, 87 сая орчим хүн амтай болно.Харин 2010 онд японы хүн амын тоо 128 сая байсан. Японы эрүүл мэнд, хөдөлмөр, сайн сайхан байдлын яамны мэргэжилтнүүд ийн дүгнэлт хийжээ. 2060 он гэхэд Япон улсад 65-аас дээш насны  хүмүүс нийт хүн амын бараг 40 хувийг эзлэнэ. Тэгэхдээ 15-аас 65 хүртэлх насны оршин суугчдын тоо нэлээд цөөрөх юм. 50 жилийн дараа япончуудын дөнгөж тэн хагас нь хөдөлмөрлөх чадвартай насны хүмүүс байх болно. Шинжээчдийн тооцоолсноор хүн амын тоог цөөрүүлэхээс сэрэмжлэхийн тулд японы айл өрх бүр хоёроос цөөнгүй хүүхэдтэй байх ёстой. Үүний хамт япон хүмүүсийн наслалт  нэмэгдэнэ. Эмэгтэй,эрэгтэй хүний  дундаж наслалт 2010 онд  тус тус 86,79  байсан бол 2060 он гэхэд хүмүүсийн наслалтын дундаж үзүүлэлт 91,84-т хурнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш