Сирийн засгийн газрын цэрэг дайчид Дамаскийн орчмын зүүн хэсгийг хэдэн цагийн зэвсэгт мөргөлдөөний дараа сөрөг хүчнийхнээс булаан авлаа. Гэтэл сөрөг хүчнийхэн тактикийн ухралт хийсэн гэж мэдэгджээ. Дамаск хотын орчимд болсон мөргөлдөөн ням гаригт эхэлжээ. Цэргүүд тухайлбал, онгоцны буудал руу явах замыг хаахыг санаархаж байжээ. Эрх баригчид хариуд нь хуягт техник гаргаж салангид дээрэмчдийн бүлгүүдийг даган мөрджээ. Сүүлийн тоо баримтаар байлдааны улмаас 60 гаруй хүн амь үрэгджээ.