Папуа-Шинэ Гвиней улсад цэргийн эргэлт хийхийг оролдсон хурандаа Яура Сасаг баривчилсан тухай тус улсын Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгч мэдэгджээ. Хурандааг нийслэл Порт- Морсби хотын нэгэн дүүрэгт баривчилсан бөгөөд төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгажээ. Хэрвээ буруутай болох нь тогтоогдвол түүнд бүх насаар нь хорих ял оноох юм. Харин бослогыг дэмжсэн Сасагийн талынхныг одоохондоо баривчлаагүй байна.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Папуа-Шинэ Гвиней улсын Ерөнхий сайд асан Майкл Сомарт үнэнч цэргүүд Зэвсэг хүчний ерөнхий штабын байранд дайран орж, Үндэсний армийн удирдагч Фрэнсис Агвиг гэрийн хорионд оруулж, өөрсдийн төлөөний хүн болох Яура Сасаг шинэ командлагчаар тавьсан байна. Босогчид тус улсын одоогийн Ерөнхий сайд Питер О’Нилийг 7 хоногийн дотор Майкл Сомарт албан тушаалаа шилжүүлэн өгөхийг шаардсан тулган шаардах бичгийг эрх баригчдад өгчээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард болсон бүх нийтийн санал асуулгын дүнд Питер О’Нил Ерөнхий сайд болсон бөгөөд тухайн үед Майкл Сомар Сингапурт эмчилгээ хийлгэж байсан аж. Тэрбээр эх орондоо эргэн ирэхдээ «О’Нилийг Ерөнхий сайдын албан тушаалд томилсон нь хууль бус үйлдэл» гэж мэдэгдэн огцрохоос татгалзжээ. Одоогийн байдлаар арлын энэ улс хоёр засгийн газартай болоод байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”