logo
Булганыхан Ц.Цэнгэлээс уйджээ

Булганыхан Ц.Цэнгэлээс уйджээ

2012/02/01
2008 оны сонгуулийн маргаашнаас л Ц.Цэнгэлийг Булганыхан одоо хоолонд хүргэлээ, одоо өөрөө аяа бодог гэх болсон гэнэ. Саяхан л гэхэд аймгийн Засаг дарга М.Оюунбат нь хотоос очсон сонгуульд санаатай олон хүнээс зай барих гэж мэрийсэн, тэр дундаа Ц.Цэнгэл гишүүнээс бүр зугтаж байсан гэх мэдээлэл хэвлэлд гарсан байна. Санал асуулгаас үзвэл Ц.Цэнгэл гишүүний рейтинг ихэд унасан, цаашид ч улам уруудах янзтай байгаа бололтой. Булганыхан ч дахин сонгохгүй гэцгээпэг юм байх. Тэрээр Төрийн нарийн бичгийн дарга байхдаа сонгуульд нэр дэвшихийн тулд тухайн үеийн намын даргадаа чамгүй мөнгө өгч гарсан байдаг. 2008 он гэхэд Булган аймгийн төвд Ц.Цэнгэл шударгаар өрсөлдөөд яагаад ч гарахгүй байтал хувьчилж авсан Дархан цахилгаан дамжуулах сүлжээгээр дамжуулан аймгийн төвийн гэр хорооллын айлууд, жижиг дунд аж ахуйн нэгж байгууллагын цахилгааны өрийг хааж, ‘’малгайдаа тоосгүй’’  ялсан байдаг. Бас дээрх арга хэмжээний нээлтэн дээр Булганы дарга нар Булганы ойролцоох Жаргалантын аманд хаусын газар өгч байгаагаа мэдэгдэн Ц.Цэнгэлд батламж гардуулав. Энэ нь Цэнгэлийн амыг хааж, цаашдаа хувийн амьжиргаагаа бод гэсэн үг гэнэ. Нутгийн иргэд ярихдаа энэ муусайн ялзарсан дарга нар Жаргалантын амыг хувааж авч, өөрсдийнхөө хаусыг бариулахын тулд Ц.Цэнгэлийн нэрийг барьж байна хэмээн жиг жуг гэлцжээ. 

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш