logo
Их суудлын хуралдаан болно

Их суудлын хуралдаан болно

2012/02/01
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09.30 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.
Хуралдаанаар Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.
Урьд нь дээрх маргааныг Үндсэн хуулийн цэц 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан шийдвэрлэж 04 дүгээр дүгнэлтийг гаргасан бөгөөд уг дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан билээ гэж Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш