logo
Гамшгаас хамгаалах төлөвлөгөө батлав

Гамшгаас хамгаалах төлөвлөгөө батлав

2012/02/02
“Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хавсралт ёсоор баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах болсон байна.
Хөтөлбөрийн биелэлт, үр дүнг жилийн бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулж байх үүргийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд хүлээжээ. Төлөвлөгөөг 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм байна.  
    Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хууль эрх зүйн орчин боловсронгуй болохын зэрэгцээ гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо төгөлдөржиж, гамшигтай тэмцэх чиглэлээр бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, сайн дурынхны гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагаа тодорхой болох юм.
    Мөн гамшгийн эрсдлийн үнэлгээний аргачлалыг НҮБ болон олон улсын жишиг үнэлгээний аргачлалд тулгуурлан боловсруулж, болзошгүй гамшгийн төрлөөр үндэсний хэмжээни эрсдлийн үнэлгээ хийнэ. Ингэснээр болзошгүй хохирлыг урьдчилан тооцоолох, хохирлоос зайлсхийх, сэргийлэх, аюулыг бууруулах ажиллагаа тодорхой болж, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд дэмжлэг болох зэрэг үр дүнд хүрнэ гэж тооцоолж байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш