Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Бат-Очирын Цэрэнбалтавыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томиллоо.
Б.Цэрэнбалтав 1953 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1971 онд Нийслэлийн 3 дугаар дунд сургууль, 1975 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын хуулийн анги төгссөн. Хуульч мэргэжилтэй.
1975-1979 онд Улаанбаатар хотын Прокурорын газарт мөрдөн байцаах хэлтсийн дарга, 1979-1988 онд Дорнод аймагт туслах прокурор, прокурорын орлогч, 1988 онд Улсын ерөнхий прокурорын газрын тусгай хяналтын хэлтсийн прокурор, 1988-1997 онд Сүхбаатар аймагт прокурор, 1997-1999 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурор, 1999-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан. Төрийн албанд 35 жил ажилласан юм байна.