logo
Бразилд

Бразилд "бүдүүн миссийн" тэмцээн зохиогдлоо

2012/02/03
Бразилын Сан Пауло хотод тарган, мяраалаг эмэгтэйчүүдийн дунд гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохиогдлоо. Энэ тэмцээнд 26 мужаас ирсэн 80 кг болон түүнээс дээш жинтэй эмэгтэйчүүд оролцсон байна.
Мяраалаг эмэгтэйчүүдийг дэмжигчид ч олноороо цуглажээ. Тэмцээнийг зохион байгуулагч Адалекс Гоисын хэлснээр энэ тэмцээн сайхан бүсгүйг шалгаруулахдаа өөр шалгуур тавьдаг байна. Тэрээр ярихдаа "Энэ бол бусад тэмцээнүүдтэй төстэй, гэхдээ нэг ялгаа байна, бид эдгээр эмэгтэйчүүдийн жинхэнэ дотоод гоо үзэсгэлэнг шалгаруулах гэж байна, загварын ертөнцөд ийм стандарт байдаггүй, тэд бол байгаагаараа л байгаа эмэгтэйчүүд, бид энэ шалгуураар оролцогчдоо шүүнэ” гэжээ.
Оролцогчид тайзан дээр үдшийн даашинз, усны хувцастай алхсан байна. Мөн тэд бүжгийн авьяасаа үзүүлжээ.
Тэмцээний ялагчаар тодорсон Барбара Монтейро Бразилын хүнд жинтэй эмэгтэйчүүдийг төлөөлж ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэх болсондоо бахархаж байгаагаа хэлжээ. Тэрээр ярихдаа "Энэ төрлийн тэмцээнд түрүүлж надтай адил эмэгтэйчүүдийг төлөөлөх болсондоо баяртай байна, би тэднийг маш их хайраар төлөөлөхийг хүсч байна, надтай энэ тэмцээнд оролцсон бүсгүйчүүд үнэхээр гайхалтай" гэсэн байна.
Монтейрогийн титмийг 6.000 америк доллар мөн Швейцарьт 15 хоногийн хугацаатай аялж, загварын дамжаанд үнэгүй суралцах эрхийн бичиг дагалджээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш