logo
Америк эмэгтэй 6.2 кг жинтэй хүү төрүүллээ

Америк эмэгтэй 6.2 кг жинтэй хүү төрүүллээ

2012/02/03
Америкийн Айова мужид амьдардаг Кендолл Стюардсон гэдэг эмэгтэй өнгөрөгч пүрэв гаригт 6.2 кг жинтэй хүү төрүүлжээ. Тэрээр хүү нь жирийн хүүхдээс том биетэй төрсөнд үнэхээр гайхсан байна.  Кендолл ярихдаа "Хүү маань төрөхөд хүн бүр л хэвийн жинтэй гэж бодож байсан, харин жинг нь хэмжиж үзээд бид нар үнэхээр гайхсан, тиймээс хүн бүр хүүг маань харахаараа их өхөөрддөг" гэсэн байна.
Стювардсоны нөхөр Жошуа Стювардсон хэлэхдээ эхнэр маань төрөхдөө зургаан цаг зарцуулсан, эхнэр маань баатар л гэсэн үг гэжээ. 
Ашер хүүгийн ээж Айова мужийн Де-Мойн хотын Mercy Medical Centre эмнэлгийн түүхэнд хийсвэр хийлгэлгүйгээр мөн өвчин намдаах эм хэрэглэлгүйгээр хамгийн том хүүхэд төрүүлсэн эмэгтэй болж магадгүй юм. 
Ашер хүү тун удахгүй 15 сарын өмнө 5.4 кг жинтэй төрсөн ах Жудагаасаа том биетэй болж магадгүй байна.
Статистик мэдээллээс үзэхэд шинээр төрсөн 1.000 хүүхэд тутмын нэг нь л таван кг-аас дээш жинтэй байдаг аж.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш