Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам Улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны 02 сарын 20-ны өдөр лабораториор батлагдсан. Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-нд Улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол лабораториор батлагдлаа гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Дараах шинж тэмдгүүд илэрвэл
- Халуурах
- Нүдний салст улайх, үрэвсэх
- Хамраас нус гоожих
- Ханиалгах
- Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
- Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөлөө.
Иргэд харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдах боломжтой аж.