logo
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2025/02/21

2025 оны 02 дугаар сарын 21-нээс 03 дугаар сарын 02-ныг хүртэлх 

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 Хоёрдугаар сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байна. 

Хур тунадас: Хоёрдугаар сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.  

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 9-14 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

 Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: 24-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.     

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 26-31 хэм, бусад хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш