“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Бага насны охидыг садар самуунд уруу татдаг бүлэг байдаг гэх мэдээлэлд нэр нь дурдагдсан “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр хүндэд халдлаа хэмээн гомдол гаргаад байсан юм. Уг хэргийг өнгөрсөн наймдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд сэтгүүлч Д.Болормааг гэм буруугүй гэж үзээд цагаатгасан. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүх цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаагаад байсан юм. Өчигдөр болсон шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн шүүгч Ш.Төгсгэрэл уг хэргийг тодорхой шалтгааны улмаас нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.