НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр яамныхаа ажлыг голжээ. Тэрбээр ажлаа хүлээж авсан эхний өдрөө Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон юм.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2011 оны тайланг авч хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дэд сайдаас «Н.Номтойбаяр урьд нь ажил олгогч байсан хүн. Энэ ажил, нийгмийн даатгалын талаар хэр мэдээлэлтэй байна вэ» хэмээн асуусан юм.
Магадгүй энэ нь түүний ажлын анхны шалгалтын асуулт байсан байх. Гэхдээ шинэхэн дэд сайд ерөнхий мэдээлэл авсан тухайгаа хэлээд «Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 57 хувь нь Нийгмийн даатгал төлж байгаа нь чамлахаар үзүүлэлт байна. Тиймээс цаашид энэ тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана» гэдэг амлалтыг УИХ-ын гишүүдэд өглөө.