Энэ оноос хэрэгжиж эхэлсэн “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал” дэлхий нийтээр тогтсон журмыг зөрчсөн, даатгалын байгууллагын лоббигоор хийгдэж байгаа ажил гэж жолооч нар ам муутай байна.
Салбар хариуцсан байгууллага нь жолооч нараас тэртэй тэргүй авдаг тэрбум, тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулдгаа ил тод болгохын оронд жолооны үнэмлэхтэй иргэдийг машин авангуут нь “Ашгүй чи нэг машин авч унах чадалтай болоо юу” гэсэн шиг “Даатгалд заавал хамруулна” гэж дайрч байна хэмээн тэд гомдоллож байгаа юм.
Монгол Улсад 2011 оны байдлаар 296 мянган автомашин байсан гэсэн тооцоо байна. Авто тээврийн газар нэг машинаас жилдээ 50 орчим мянган төгрөгийг “үзлэг” нэрээр хурааж авдаг. Энэ мөнгөний тал нь зардал гэж үзвэл жилд 15 тэрбум төгрөг Авто тээврийн газарт төвлөрдөг байна. Байсхийгээд л “Үнэмлэх шинэчилнэ”, “Улсын дугаарыг гурван оронтой болгоно” гэх зэргээр байнга авчихдаг “татвар”-уудыг нэмбэл бүр ч их мөнгө болно. Гэхдээ хэргийн учир мөнгөнд ч байгаа юм биш ээ. Зарчимд байгаа юм.
“Нийгмийн даатгал”-ыг нэрийн данстай болгож, сайн дураараа хамрагдах боломж олгосон атлаа жолооч нарт өөр зарчмаар хандаад байгааг нь юу гэж ойлгох вэ. Даатгал бол сайн дурынх байх ёстой. Тээврийн хэрэгсэл даатгалд хамрагдах ёстой. Жолооч нарт өнөөдөр жолоочийн хариуцдагын даатгалд хамрагдах шаардлага байгаа юу гэвэл тиим. Гэхдээ хамгийн гол нь сайн дурын үндсэн дээр даатгалд хамруулах ёстой юм. Албан журмаар даатгалын ажил явах ёсгүй. Өмнөх нийгмийн үеийг бидний үеийнхэн мэдэхгүй, үзээгүй. Гэхдээ асуудалд хандаж байгаа арга барил нь социализмын үеэс ч дор орчихсон байна гэж ахмад жолооч нар ярьж байна.
Монгол Улсад даатгал гэгч зүйл анх бий болох үед иргэд хамрагдах тиим ч дуртай байгаагүй гэдэг. Тэр үед Монгол оронд нэг намын дарангуйлал, захиргаадалт жинхэнэ утгаараа оршиж байсан ч иргэдийг сайн дураар нь даатгалд хамруулж байсан түүхтэй. Төр засгийн бодлогыг эсэргүүцсэн үйлдэл хийх нь байтугай үг хэлэх хориотой байсан болохоор ут нь иргэдийг бүтдийг нь даатгалд хамруулахад ганц тушаал л хангалттай байсан ч тэгээгүй. Яагаад гэвэл даатгал бол яг л гэрлэлт шиг цэвэр сайн дурын үндсэн дээр хийгддэг зүйл юм.
Хэнбугай нь ч, тэр ч байтугай төр ч хүнийг хэн нэгэнтэй гэрлэхийг албаддаггүй шиг даатгалд хамрагдахыг шаардах эрхгүй. Шууд хэлэхэд дээрх хуулийг жолооч нарын биш даатгалын байгууллагуудын захиалгаар бүтсэн хууль гэж хардаж байна.
Нийгэмд асар их ач холбогдолтой, зөв зүйтэй хэрэг учир даатгалын байгууллагад асар их ирээдүй бий. Харин ийм аргаар яваад байвал иргэд даатгалыг шийтгэл гэж хардаг болох вий.

Х.Батсайхан