Хаан банкны Налайх дүүрэг дэх тооцооны төвийн байранд өнөөдөр 11 цаг 20 минутын үед үл таних этгээд халдаж, энэ үед гаднаас орж ирсэн нэгэн эрэгтэйг буудан унагаад зугтжээ. Эх сурвалжийн мэдээлснээр уг буудуулсан хохирогч нь тус тооцооны төвийн захирал Туяагийн нөхөр Батбаатар байсан бөгөөд Нийслэлээс цагдаагийн шуурхай алба очиж хэргийн газрыг хяналтанд авч үзлэг шинжилгээ хийж эхлээд байна.