УБЕГ-аас цахим үнэмлэх олгохтой холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй үлдсэн иргэдийг бүртгэлд хамруулах ажлыг улс орон даяар зохион байгуулж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдвэл зохих 16-аас дээш насны 1964907 иргэн буюу 98,2 хувь, 16-аас доош насны 812891 иргэн бүртгэлд хамрагдаад байгаа билээ. Харин огт бүртгэгдээгүй үлдсэн 1,8 хувийг хилийн чанадад амьдарч байгаа болон баримт бичгийн зөрчилтэй, огт баримт бичиггүй, хорих ял эдэлж байгаа иргэд эзэлж байна.
Иймээс бүртгэлд хамрагдаагүй иргэдийн үндсэн баримт бичгийг үндэслэн шинэчилсэн бүртгэлд хамруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл иргэний үнэмлэх огт авч байгаагүй улаан паспорттай, 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ аваагүй болон хоёр жилээс дээш хугацаа өнгөрсөн иргэдийн төрсний гэрчилгээ бусад холбогдох материалыг үндэслэн шинэчилсэн бүртгэлд бүртгэх юм. Мөн хөдөө орон нутгаас шилжин ирж байгаад бичиг баримтаа гээгдүүлснээс болж шинэчилсэн бүртгэлд ороогүй тохиолдолд мөн адил тодорхой материал бүрдүүлж Нийслэлийн бүртгэлийн газарт хандана.
Харин баримт бичгийн болон хаягийн зөрчилтэй, огт бичиг ба¬римтгүй иргэдийн тухайд холбогдох зөрчлөө арилгатал шинэчилсэн бүртгэлд бүртгэх боломжгүй юм.
Орон нутгаас шилжин ирэгс¬дийн хувьд иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн ч шилжилтийн ХААТР бичиг нь байгаа тохиолдолд материалыг нь үндэслэн бүртгэх юм байна.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг УБЕГ-ын www.burtgel.mn сайтын зочны дэвтэр болон 1890 цахим лавлах, 1890 утсаар авахыг зөвлөж байна.
Н.Туяа
МОНЦАМЭ