Төөлбөл бие чацуу, тоолбол нас чацуу унаган багын найзууд гэдэг их аварга Д.Дагвадорж, Алтай констракшины захирал Бат-Эрдэнэ, Хип хоп холбооны Баавар нарын холбоо хэлхээ сүүлийн жилүүдэд улам ч сэргэж, зүү орох зайгүй үерхэж байгаа. Бэл бэнчингээрээ хэн хэнээсээ дутахааргүй давилуун залуусын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхол ч нэгддэг юм билээ.
Арлын Японыг эзэгнэж явсан их аварга Дагвадорж найзуудыгаа дагуулаад япон маягын амралтыг зохион байгуулахаар жил дамнасан зугаалганд урьдаг бол Женко группийн өв залгамжлагч Жавхлан түүнээс дутахааргүй тансаг шоуг Сингапурт зохиож, хэрийн юманд алмайрахааргүй найзуудыгаа гайхширтал нь хөл алддаг гэсэн.
Нэг үе их аваргыг сумо бөхөөс хөөх эсэх тухай шуугиан дэгдэхэд Монгол дахь Японы ЭСЯ-ны үүдэнд жагсахаар шийдээд байсан Жавхлан найздаа Д.Дагвадорж хамгаас илүү хайртай гэдэг. Шинэ монголын хөрөнгөтөний нэгэн үе болж гарч ирж яваа “Женко”-ийн Жавхлан, Алтай констракшний Бат-Эрдэнэ, их аварга Д.Дагвадорж нарын үе үе зохион байгуулдаг шоуны тухай яриа томчуудын хүүхдүүдийн хорхойг хөдөлгөн атааг төрүүлж тэднээс дутахааргүй тансаг үдэшлэгийг хаана хэрхэн хийх вэ гэж уралддаг болсон юм билээ.
Идэр есийн хүйтэн жавар тачигнах өвлийн улиралд Америк руу дайжсан баячуудын тоо эрс нэмэгдэж, найз фракцаараа бие биенээсээ илүү тансаг шоу үдэшлэг зохион байгуулах өрсөлдөөн ид явагддаг юм байна. Тун удахгүй Женкогийн залгамжлагч Жавхаагийн ээлжит шоу болох тухай яриа амнаас ам дамжин яригдаж, ямар сюрприз байх бол гэсэн хүлээлт хүртэл үүсэн гэнэ. Шоунд хүртэл зиндаа гэж байдаг ажээ.
Эх сурвалж: “Хүмүүсийн амьдрал”