logo
Гурван хүн нурангид дарагдан амиа алджээ

Гурван хүн нурангид дарагдан амиа алджээ

2012/02/06
Налайхын уурхайд дахин хүний осол гарч хүний амь  эрсдсэн хэрэг гарлаа. Тус  дүүргийн 3 дугаар хорооны нутаг “Шаврын хонхор” гэдэг газар иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүссэний улмаас 28 метрийн гүнд 43 настай  Ц, 45 настай Б, 42 настай  М  нар нүүрсэнд дарагдан нас барж, 18 настай Э   биеийн байдал хүнд байсныг 11:50 цагт Уул уурхайн аврах албанаас бүлэг гаргажээ. Мөн Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан элгэн” гэдэг газарт жонш олборлодог цооногт энэ  сарын 01-ний өдрийн 18:00 цагийн орчим Сүхбаатар аймгийн харъяат иргэн Б 18 метрийн гүнд унаж нас барсан байсныг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн Аврах ангийн бүлэг 02 дугаар сарын 02-ны өдрийн 14:00 цагт гаргасан байна.

Налайхад банк руу халдсан хэрэг гарч хоёр хүнийг бууджээ
Өчигдөр 11.30 цагийн орчим Налайх дүүргийн Хаан банкны салбар  тооцооны төвд онц ноцтой халдлага гарчээ. Улаанбаатар хотын харьяат 25 настай А.Бат-Ялалт гэгч тус банкны захирал Т-гийн өрөөнд орж хаалгыг нь түгжин буу тулгаж дээрэмдэхээр завдсан байна. Банкны захирлын хашгирах чимээнээр түүний нөхөр Б нь  хаалга эвдэн орж ирэхэд гэмт этгээд түүний хэвлийн тус газар буудаж гэмтээгээд зугатсан гэнэ. Зугтаж явахдаа банкны зааланд үйлчлүүлж байсан хүмүүс рүү гал нээн нэгэн эмэгтэйг буудаж гэмтээгээд зугатжээ.  Гэмт этгээд машинтайгаа Улаанбаатарыг чиглэн зугатаж явахад нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа нар араас нь  мөшгин хөөсөөр Баянзүрхийн товчоо хүрэхийн өмнөхөн барьж авчээ. А.Бат-Ялалт зугатаж явахдаа араас нь хөөж байсан цагдаа нар руу гал хэдэнтээ гал нээсэн ч азаар бууны суманд өртөөгүй байна. Түүнийг одооо УМБГ-т хүргэн байцааж байгаа гэнэ. Харин буудуулсан Т болон үйлчлүүлж байсан эмэгтэйг  Налайх дүүргийн эмнэлэгт хүргэн яаралтай арга хэмжээ авсан байна. Одоогоор А.Бат-Ялалт хувийн өс хонзонгийн сэдлээр банкны захирлын аминд халдахаар завдсан уу, эсвэл банк дээрэмдэх зорилготой байвуу гэдэг нь тодрхойгүй байгаа аж. Тус дүүргийн цагдаагийнхан хэргийн газрыг бүслэлтэд авч ажиллаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш