"Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өчигдөр нэгдсэн хуралдаанаар шийдлээ. Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдээс хүний эрх, иргэний эрх дээр суурилсан шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтад шинэчлэл хийх цаг нь болсон, хүний эрхийг дээрх байгууллагууд аль ч шатандаа зөрчдөггүй байх эрх зүйн орчинг бий болгох нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан байна.
Дээрх тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Даваасүрэн, Тогтоолын төслийг дэмжиж байна. Сүүлийн үед хараад байхад хүний эрх зөрчигдөх явдал гарч байна. Тухайлбал, 7 сарын нэгний үйл явдлын үеэр 5 хүний амь үрэгдчихээд байхад төр одоог болтол буруутныг олж тогтоож чадахгүй байна. Ер нь хүний эрхийн асуудалд УИХ анхаарах ёстой. Улстөржих болохоор энэ асуудлыг гаргаж ирдэг. Оюутолгойд хоёр хүний амь эрсэдсэн тухай яригдаад эхэллээ. Өвөрмонголд нэг иргэн машинд дайруулахад ард иргэд нь тэмцэж чадаж байна. Гэтэл тусгаар монгол улсад хүний амь эрсэдчихээд байхад төр иргэнээ хамгаалж чаддаггүй. Ард түмэн хуулийн өмнө мөнгөтэй нэгэн өөр байдаг юм бэ гэсэн асуудлыг тавьж байна. Холбогдох байгууллагуудад УИХ-аас хатуу чиглэл өгөх ёстой. Бид иргэнээ хамгаалах хэрэгтэй. Хүний эрхийн асуудалд тунхаг байдлаар бус ажил хэрэгч байдлаар хандах цаг болжээ. Оюутолгойд хоёр хүний амь эрсэдсэн гэдэг нь үнэн үү гэж асуусан. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, Цагдаагийн байгууллагаас төрийн гурван өндөрлөг, Хууль зүйн байнгын хороонд цагдаагийн байгууллагаас мэдээ ирдэг. Оюутолгойд хүн нас барсан тухай мэдээ ирээгүй. Тодруулаад эргээд мэдэгдье.
УИХ-ын гишүүн Д.Даваасүрэн, Хэрвээ мэдээллийг нуун дарагдуулсан бол тухайн хүмүүстэй нь хариуцлага тооцох ёстой. Тийм учраас энэ асуудлыг яаралтай тодруулан шийдэж өгнө үү гэж хэлсэн. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.