Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг танилцуулсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөл энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдан Д.Эрдэнэбалсүрэнг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон аж.
УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Шүүхийн тогтолцоог өөрчлөх талаар дорвитой зүйл хийх ёстой гээд манай шүүхийн тогтолцоог өөрчлөхтэй холбогдуулан тангарагтаны төлөөллийн шүүх байж болох уу хэмээн нэр дэвшигчээс асуусан. Тэрбээр, ийм тогтолцоотой орнуудад шүүхийн шийдвэр илүү шударга гардаг статистик байдаг гэж хэлж байсан.
Нэр дэвшигч Д.Эрдэнэбалсүрэн, Шүүхийн тухай шинэ багц хуулийн төсөлд Иргэдийн төлөөллийг оруулах тухай тусгасан гээд үүнийг яг тангарагтны шүүх гэж хэлэхгүй ч утга санаа, агуулга нь тангарагтны шүүхтэй төстэй гэж хариулсан юм. УИХ-ын гишүүд нэр дэвшигчид улстөртэй холбоотой шийдвэр гаргахдаа бусдын нөлөөнд бүү автаарай хэмээн захиж байсан. Ингээд асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо.