Эрдэнэсийн хайгуулчид дэлхийн хоёрдугаар дайны үеэр сүйрч живсэн Их Британий хөлөг онгоцны үлдэгдлээс одоогийн ханшаар гурван тэрбум долларын өртөг бүхий цагаан алт илрүүлсэн гэж мэдэгдлээ. Америкийн зүүн хойд хэсэгт орших Мэн мужид төвтэй The Sub Sea Research компаний ажилтнууд Их Британий SS Port Nicholson нэртэй хөлөг онгоцыг Массачуссетсийн Provincetown хотын далайн эргээс 48 км зайд далайн ёроолоос олсон гэж Boston Globe сонинд мэдээлжээ.
The Sub Sea Research компаний Грег Брүүксийн хэлснээр АНУ-ын нийлүүлсэн дайны хангамж, техник хэрэгслийн төлбөрт зориулж ЗХУ цагаан алтан гулдмайнуудыг хөлөг онгоцоор илгээж байсан тухай баримт Америкийн сангийн яамны данс тайланд байдаг аж. Мөн тэрээр өөрт нь усан доорхи цагаан алтан гулдмайны бичлэг байгааг хэлжээ. Гэхдээ тэдгээр гулдмайнуудыг уснаас хараахан гаргаагүй байгаа юм байна.
Грег Брүүкс түүнчлэн сүйрсэн хөлөг онгоцон дотор 10 тонн алт, мөн алмааз ч байж магадгүйг хэлжээ.
Харин Флоридад байдаг Seven Seas Search and Salvage компаний эзэн, археологич, түүхч Роберт Маркс энэ мэдээлэлд үл итгэсэн байр сууриар хандаж байгаагаа илэрхийлсэн байна.
1942 онд SS Port Nicholson хөлөг онгоц Канадын Халифаксаас Нью –Йорк руу явж байхдаа торпедоны суманд өртөн живж байжээ. Хөлгийн багийн 87 гишүүнийг аварсан ч дөрвөн хүн амь үрэгдэж байсан байна.
The Sub Sea Research компаний хайгуулын багийнхан 2008 онд далайн ёроол дахь эрдэнэсийг алсын удирдлагатай машины тусламжтайгаар илрүүлжээ. 1942 оны ханшаар 53 сая орчим долларын үнэтэй байсан цагаан алт нь ЗХУ-аас АНУ-д хүргэх гэж байсан зээлийн төлбөр юм. Эрдэнэсийн хайгуулчид сүйрсэн хөлөг онгоцны ойролцоо 30 орчим хайрцаг байгааг хэлжээ.
Э.АМАР