logo
Тэтгэврийн хөгшин хурьцаж байхдаа хиймэл шүдээ залгиснаас болж өөд болжээ

Тэтгэврийн хөгшин хурьцаж байхдаа хиймэл шүдээ залгиснаас болж өөд болжээ

2012/02/06
74 настай хөгшин эр нэгэн биеэ үнэлэгчтэй үүлэн борооны ажил хийж байхдаа хиймэл шүдээ залгиснаас болж нас баржээ. Тэтгэвэртээ гарсан тэрээр 62 настай янхантай 30 минут хурьцсаны эцэст амьсгал хураасан байна.  Эмч нар Чен нэртэй эрийн байсан газар яаравчлан очсон боловч тэрээр эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө хорвоог орхижээ.
Тайваний Тайпей хотын эмнэлгийн эмч нар Чений хоолойд хиймэл шүд нь гацсаныг сүүлд нь олж мэдсэн байна.
Биеэ үнэлэгч цагдаа нарт мэдүүлэг өгөх үеэрээ "Тэр ор руу унасан, түүний нүд нь нээлттэй байсан ч хөдлөхгүй байсан, би сэрээх гээд сэгсэрсэн ч нэмэр болоогүй" гэж хэлжээ.
Тайваньд биеэ үнэлэхийг хуулиар хориглодог байна. Гэхдээ мөнгө төлсөн хүн  биш бэлгийн хаьрцаанд орсныхоо төлөө бусдаас мөнгө авсан эмэгтэйчүүд цагдаа нарт баригдсан тохиолдолд 1.000 хүртэлх доллараар торгуулдаг аж.
Гэвч сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн эртний "мэргэжлээр"  ажиллагсдыг ял шийтгэлээс чөлөөлөх тухай асуудал яригдаж байгаа юм байна.
Э.АМАР
Эх сурвалж www.telegraph.co.uk
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш