Иран улс цөмийн зэвсэгтэй болох эсвэл барууны орнуудын тавьсан эдийн засгийн хоригийн хариуд Ормузын хоолойг хаах нь АНУ-ын хувьд байж боломгүй зүйл юм. Ягаад гэвэл Америкчууд Персийн булан орчмын холбоотон улсуудынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахаа байж, тэдний аюулгүй байдлыг хамгаалж чадаагүйд тооцогдоно. Мөн Ормузын хоолой хаагдсанаар дэлхийн газрын тосны тээвэрлэлт доголдоно. Нефтийн үнэ тэнгэрт хадна. Тиймээс Америкчууд Ираны эсрэг хариу арга хэмжээ авахад хүрнэ. Нэгдсэн Улсын эрх баригчид ч шаардлагатай бол Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулна гэж ил тод мэдэгдсээр байгаа. Болзошгүй зэвсэгт мөргөлдөөнөөс сэргийлж 2 тал зэр зэвсгээ бэлэн байдалд оруулж байгаа. Цэргийн ажиллагаа эхлэх болбол 2 тал байлдааны онгоц, агаарын хөлөг тээвэрлэгч, байлдааны усан онгоц зэргийг ашиглах болно. Гэхдээ цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах болбол багагүй хүндрэл гарах юм байна. Жишээ нь Ирааны орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах системийг устгахын тулд Америкчууд радарт илэрдэггүй шинэ үеийн F-35C байлдааны онгоцыг ашиглана. Гэхдээ F-35C онгоц буухад хэрэглэдэг газардуулагч торос нь маш муу хийгдсэн. Заримдаа доголдол гардаг. Далайд байрлуулсан усны Мина-ийг илрүүлэхийн тулд Литторал гэдэг байлдааны усан онгоц хэрэглэнэ. Мөн мина илрүүлэгч лазерын төхөөрөмж бүхий нисдэг тэрэг ашиглана. Нисдэг тэрэг газраас 10 орчим метр өндөрт нисч мина хайдаг. Гэхдээ лазерын төхөөрөмж зарим тохиолдолд усны мина эсвэл далайн бөөгнөрсөн ургамалыг таньж чаддаггүй алдаа гаргадаг байна. Ираны газрын гүний цөмийн байгууламжийг устгахын тулд газрын гүнийг нэвтлэх чадвартай 15 мянган кг хүнд жинтэй гүний пуужин ашиглана. Гэхдээ Иран улс маш гүнд байгууламжаа барьсан болохоор Америкчуудын газрын гүний бөмбөг хүрч чадахгүй. Тэд газар нэвтлэгч бөмбөгнийхөө хүчин чадлыг нэмж, сайжруулах шаардлагатай. Цэргийн ажиллагаа эхлүүлэхин өмнө АНУ эдгээр зэвсгийн хүндрэл бэрхшээлүүдээ шийдвэрлэх хэрэгэтэй. Өмерикчууд зэвсэглэлээ Ираны зэвсэглэлд зориулж шинэчлэхийн тулд маш их мөнгө зарцуулах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл яг үнэнэдээ АНУ цэргийн ажиллагаанд бэлэн биш байна гэж шинжээчид үзэж байна.
Shuum.mn
Shuum.mn